ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн өдрүүдэд нийт 393 557 иргэн шинжилгээнд хамрагдсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 918 тохиолдол бүртгэгдсэн.
Сүүлийн үед иргэд гэртээ согтууруулах ундаа нөөцөлж, гэртээ хүн их урьж байна. Нэг зүйлийг санах хэрэгтэй. Батлагдсан тохиолдлуудын дийлэнх хувь нь ойрын хавьтлын хүн байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас шат дараалалтай санамж, зөвлөгөөг өгч байгаа билээ. Ялангуяа нэг доор бөөгнөрөхгүй байх, ариун цэврийг сайтар сахих гэх мэт. Тиймээс бид өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэрэгтэй байна" гэлээ.
АДМИН








Нийгэм





