Эрчим хүчний сайд Ц.Тавинбэх" Эрсдлийг тооцсон боловч тооцсон эрсдлээс хэрэглээ хэт давсан. Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. 2-3 дахин нэмэгдсэн. Нэмэгдсэн хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглээ, тэр дундаа гэр хороололд байна. Харин орон сууц болон аж ахуйн нэгжийн хэрэглээний өсөлт 6-7 хувийн өсөлттэй байна. Хэрэглээ өсөж байгаа амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд гарч байна. Энэ байршилд 2 дахин нэмэгдсэн. Иргэд ашиглахгүй байгаа байшингаа хүртэл халааж, зохисгүй хэрэглээ бий болгож байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй тэнцэх цахилгаан, дулааны хэрэглээг төр дааж, үлдсэнийг нь иргэд төлөхөөр боллоо” гэлээ.
Нийгэм | 2020-12-16
Ц.Тавинбэх: Иргэд ашиглахгүй байгаа байшингаа хүртэл халааж, зохисгүй хэрэглээ бий болгож байна
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм





