Dark Light
Нийгэм | 2020-12-16

Ц.Мөнх-оргил : Ж.Эрдэнэбат-ыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж, баривчилж, ял оноосон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Европын холбооноос Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж хорьсон гэх асуудлаар хэрэг нээсэн байна. Мөн европын холбооноос хүний эрхийг зөрчиж буй улс оронд хориг арга хэмжээ авах шинэ журмыг боловсруулжээ

ЕХ Хүний эрхийн хориг арга хэмжээний журам баталсан нь манай улсад нөлөөлөх үү? гэх сэтгүүлчийн асуултанд

Ц.МӨНХ-ОРГИЛ гишүүн ээ, та шударга ёсноос дахиад л уравлаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат-ыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж, баривчилж, цагдан хорьж, цагдан хорих хугацаандаа шүүх хурал хийж, ял оноож, ял эдлүүлж байгаа юм байна.

Энэ нь МУ-ын хууль тогтоомж болон Олон улсын парламентийн гишүүдийн эдэлдэг эрхэд халдсан байж магадгүй гэх үндэслэлээр Олон улсын парламентийн холбоо хэрэг нээсэн. Хэрэг нээсэн тухайгаа УИХ-д мэдэгдсэн. Тус хэргийг судлах ажлын хэсгийг гаргасан тухайгаа мөн мэдэгдээд байна. 

УИХ-аас болон холбогдох байгууллагуудаас хэрэгтэй мэдээллүүдийг өгч байна. Анхны биш хоёр дахь удаагийн хэрэг. Нэг нь талийгаач С.Зоригийн хэрэг, нөгөө нь Ж.Эрдэнэбат гишүүнийх. 

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хүрээнд ажилладаг гишүүний халдашгүй байдлын дэд хорооны анхаарлын төвд байгаа. УИХ болон дэд хороодуудад огт хамаагүй асуудал, хамаатай асуудал гэж байна.

Хамаагүй асуудал нь юу вэ гэхээр тухайн хэргийг үйлдсэн үү, үйлдээгүй юу, шүүхийн шийдвэр зөв үү, буруу юу гэх асуудал нь УИХ тэр дундаа дэд хорооны асуудал биш юм аа. Бид оролцох асуудал биш. 

Хамаатай асуудал нь гэвэл УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгээд явж байхад нь ял оногдуулах, гишүүний халдашгүй эрхэд халдсан нь хууль зөрчиж байгаа асуудал. Үүнийг байнгын, дэд хорооны хүрээнд дүгнэж байна. Хувь хүний асуудал биш. Нэг гишүүний асуудал биш. Халдашгүй эрхтэй 77 хүн байна. 76 гишүүн, ерөнхийлөгч. Энэ халдашгүй эрхтэй хүмүүс бол ард түмний төлөөл юм. Өөрөөр хэлбэл ард түмний халдашгүй эрх гэсэн үг. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22