УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийж байна. Тэрбээр "Өнгөрсөн сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзалт хийж байхад маш олон иргэдийн тавьсан асуудал нь "Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хууль дээр өөрчлөлт оруулж өгөөчээ" гэх хүсэлт байсан.
Өөрөөр хэлбэл бидний тэтгэвэрийг тогтоохдоо сүүлийн 5 жилийн дунджаар боддог байсныг 2018 онд, 2019 онд 7 жил болгосон. Энэ хууль нь шудрагаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэр авахад, буцааж өгөхөд улс ард түмний эрх ашгийг хөндөж байна гэдгийг иргэд илэрхийлсэн.
Энэ хүрээнд миний бие нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн дагуу 7 жил болгосныг буцааж 5 жил болгох, ингэснээр иргэд арай өндөр тэтгэвэр тэтгэмжийг авах юм.
Бидний гаргасан тооцооллоор, статистикийн газраас гаргасан албан ёсны мэдээллээр дундаж цалин 1 805 000 төгрөг байна. Би зарим талаараа ийм мэдээлэлд итгэдэггүй. Бодит амьдрал дээр ийм өндөр цалин авдаг хүмүүс ховор. Энэ хуулийг шинэчилсэнээр иргэд сүүлийн 5 жилийн хугацаанд нийгмийн даатгалаа өндөр төлж тэтгэвэр тэтгэмжээ өндөр тогтоолгох боломж бүрдэнэ. Дунджаар 100 000 төгрөгөөр илүү тогтоолгох юм" гэлээ
АДМИН








Нийгэм





