Dark Light
Нийгэм | 2020-12-16

УНТЭ судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээний шинэ технологийг /IVUS/ нэвтрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Монгол Улсад анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг титэм судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээ хийх шинэ техник, технологийг нэвтрүүлээд байна. Титэм судсан доторх хэт авиан шинжилгээ болон титэм судасны нарийслыг даралтын зөрүүгээр /Fractional Flow Reserve/ оношлох хосолмол технологи бүхий “IVUS” аппарат нь нарийн нийлмэл бүтэц зохион байгуулалттай ангиографийн аппараттай холбогдож ажилладаг юм.

Энэхүү технологийг нутагшуулсанаар “Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 тоот тушаалын Г7 заалтад тусгасан “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дислази” өвчнийг дотооддоо эмчлэх боломжийг бий болгож, тус чиглэлээр гадаад руу урсах зардал, валютын урсгалыг тодорхой хувиар бууруулах юм.

Philips брэндийн Volcano загварын /IVUS/ аппарат дээр ажиллах мэргэжилтнүүд технологийг нутагшуулах бэлтгэл ажилдаа ороод байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22