Аймгийн Засаг даргын А/605 захирамжийн хүрээнд аймаг, сум хоорондын хяналтын цэгүүдээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг сумын төвд зогсоолгүй зорчуулах, голомттой бүс нутгаас аймаг, суманд ирж буй иргэдээс энэ сарын 24-ний өдрийг хүртэл түргэвчилсэн /тухайн өдрийн/ болон PCR шинжилгээний /шинжилгээний хариу гарснаас хойш 48 цагийн дотор зорчих/ хариуг харгалзан үзэж замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.
Иймд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд шинжилгээ өгөлгүй батлагдаагүй замаар зорчих явдал тасрахгүй байна. Төв аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас хөдөлгөөнт эргүүл гарган хяналт тавьж байгаа юм. Иргэн та батлагдаагүй замаар зорчсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 хэсгийг үндэслэн 500.000 төгрөгөөр торгож байгааг анхаарна уу.
Мөн өөрийнхөн болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулах өндөр эрсдэлтэй учир зохих журмын дагуу зорчих хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: Төв Аймаг Хэвлэл мэдээллийн алба
АДМИН








Нийгэм




