Улаанбаатар хотод өнгөрсөн 24 цагт эрчим хүчний хэрэглээний ачаалал хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулж байна. Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ 770МВт буюу өнгөрсөн хоногоос 7 хувийн өсөлттэй байв. Үүнээс задалж харвал орон сууцны хорооллын ачаалал 70.3 хувь болсон нь өнгөрсөн хоногоос 9 хувиар буурсан үзүүлэлт аж.
Гэр хороолол дийлэнх ачааллыг авч байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 312.9 МВт байсан нь өмнөх хоногоос 22 хувиар өссөн байна. Хотын хэмжээнд авч үзвэл эрчим хүчний нийт хэрэглээ 12-р сарын 14-нд 10 хувийн өсөлттэй байсан бол өнгөрсөн шөнө 7 болж, хэрэглээ 3 хувиар буурсан байна.
Эрчим хүчний дийлэнх хэрэглээ зуслангийн чиглэлд 32 МВт-аар буюу 49 хувь, Нисэх, Яармаг чиглэлд 34 МВт буюу 44 хувь, Баянхошуу орчим 33 МВт буюу 33 хувийн өсөлттэй байна гэж танилцууллаа. Дарь-Эхийн чиглэлд иргэд эрчим хүчээ хэмнэж, хэрэглээ 25 хувийн бууралттай байна.
АДМИН








Нийгэм




