Dark Light
Нийгэм | 2020-12-16

АОК: Хэнтий аймагт тусгаарлах байрыг хангалттай бэлтгэсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тусгаарлах байрыг хангалттай хэмжээнд бэлтгээд байгаа талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тухайлбал, Хэрлэн суманд "Хэрлэн" нэгдүгээр сургуулийн 18 өрөө 72 ор, "Хан Хэнтий" цогцолбор сургуулийн 6 өрөө 38 ор, “Эрдэм баян” дөрөвдүгээр сургуулийн 15 өрөөний 30 орыг бэлтгэсэн байна. Мөн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” зочид буудалд 21 өрөө 30 ор, "Ханбүргэд" зочид буудалд 28 өрөө 50 ор, "Маргад" зочид буудалд 12 өрөө 30 ор, "Жаргалан" зочид буудалд 8 өрөө 16 ор, "Хаан" зочид буудалд 7 өрөө 21 ор, "Чингис" зочид буудалд 24 өрөө 45 ор, "Элит мандал" зочид буудалд 8 өрөө 20 ор, "Хөвчийн жонон" зочид буудалд 14 өрөө 38 ор, "Баян-Эрдэс" буудалд 12 өрөө 27 орыг тус тус бэлтгэн хяналт тавин ажиллаж байгаа гэлээ.

Түүнчлэн шаардлагатай тохиолдолд төрийн болон хувийн эмнэлэг сувилал, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сум тосгоны эрүүл мэндийн байгууллага болон сургуулиудын дотуур байрыг тусгаарлах байр болгох талаар бэлтгэл бэлэн байдлаа хангасан гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22