Dark Light
Нийгэм | 2020-12-16

АОК: Голомттой бүсээс оюутан, сурагчдаа татан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймаг Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журмыг хэрэгжүүлэн 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн коронавирусний халдвар бүртгэгдсэн бүс нутгаас оюутан сурагчдаа татан авах ажлыг зохион байгууллаа.

Тодруулбал, аймгийн Засаг даргын А/543 дугаар захирамжаар ажлын хэсэг томилогдон, 12 дугаар сарын 8,9-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын ЭМШУИС, төмөр замын Политехник коллежид суралцаж байсан 46 оюутан, Говьсүмбэр аймгаас 8 оюутнаа татан авчирсан байна.

Мөн энэ сарын 14-нд Хэнтий аймгаас хоёр УАЗ-Пургон автомашин гаргаж Дархан-Уул аймгаас 15 оюутан татан авах ажлыг зохион байгуулжээ. Оюутан сурагчдаа тухайн орон нутагт шинжилгээ хийлгэн нэвтрүүлж байгаа бөгөөд гэрийн ажиглалт, тусгаарлалтад 14 хоног байлган, харьяа эрүүл мэндийн байгууллагаас тогтмол хяналт тавин ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22