Dark Light
Нийгэм | 2020-12-17

Эл өдөр хууль цааз гаргах, батлахад сайн хэмээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын дөрвөн ногоон хөх морь өдөр

Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно

Наран ургах, шингэх: 08.37:17.00

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 12 сарын 17, Бархасвадь гараг. Билгийн тооллын 3, Элдэв тэнгэртэн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутанд мандаж 17 цаг 00 минутанд жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгс болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22