Dark Light
Нийгэм | 2020-12-17

А.Амбасэлмаа: Хаанаас ч халдварын эх уурхай гарч болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ээлжит 11:00 цагийн мэдээллээ хүргэлээ. Манай улсад коронавирусний 5 тохиолдол шинээр бүртгэгдэж улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 923 болсон.

Хурлын төгсгөлд Коронавирусийн халдвар авсан 2 иргэн хаанаас халдвар авсан бэ? гэх сэтгүүлчийн асуултанд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдварын эх уурхай хаанаас ч гарч болно. Тэрнээс авсан, энэнээс авсан гэж хэлэхэд, түүнийг тогтооход бэрхшээлтэй. Ёс зүйн хувьд ч хэлэх ёсгүй. Өмнө нь хэлсэн халдвар авснаас хойших 14 хоног нь бусдад тараах эрсдэлтэй хугацаа байдаг. Бид Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагын ажилтнуудтай хамтран ойрын хавьтагчуудыг тодорхойлж, шинжилгээг авч байна. Тиймээс ард иргэд айж сандрах хэрэггүй. Дор бүрнээ заавар, зөвлөгөөг дагаж мөрдөх, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Энэ л хамгийн чухал" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22