Dark Light
Нийгэм | 2020-12-17

Их түмэн санаачилга хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их Түмэн Санаачилга хөтөлбөрийн 20 дахь удаагийн сайд нарын түвшний Зөвлөлдөх уулзалт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахимаар болж монголын талыг төлөөлж Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.

Энэ удаагийн Зөвлөлдөх зөвлөлийн уулзалтыг ээлжит ёсоор БНСУ даргалж тус улсын Эдийн засаг, санхүүгийн дэд сайд, БНХАУ-ын Худалдааны дэд сайд, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга оролцов.

Уулзалтаар хөтөлбөрийн 4 жилийн "Үйл ажиллагааны стратеги 2021-2024" баримт бичгийг баталлаа. Тус баримт бичигт бүс нутгийн худалдаа хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчны, хөдөө аж ахуй зэрэг үндсэн салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажиллах зорилтуудыг тусгасан.

Их Түмэн Санаачилга нь Зүүн хойд азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс болон Монгол Улс гэсэн 4 гишүүн оронтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16