Dark Light
Нийгэм | 2020-12-17

Ус түгээгч нар сайн дурын хүүхэд хамгаалагч болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр,  нийгмийн  хамгааллын  яамнаас хүүхдийн  эрхийг  хангах, эрсдэлээс  урьдчилан  сэргийлэх  төрийн  бодлогыг хэрэгжүүлэх ажлыг  нэгдсэн  удирдлагаар  хангаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, иргэн,  хувийн хэвшлийн  санал санаачлагыг дэмжин,  гэр бүлийн  хүчирхийлэл, хүүхдийн  эрхийн зөрчлөөс урьдчилан  сэргийлэх “Хэрсүү гурвалжин” хамтын шийдэл нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэн, цаашид үндэсний хэмжээнд түгээн  дэлгэрүүлэх ажлыг  зохион  байгуулж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ус сувгийн удирдах  газрын хамт олонд  хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлын тухай, Миний гэр аюулгүй орчин зэрэг 10 төрлийн тараах материал гарын авлагыг хүлээлгэн өглөө.

Дэлхий даяар тархаад буй “COVID-19” шинэ төрлийн короно вирусийн халдвараас сэргийлэхийн тулд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх тоо өсөж, тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22