Dark Light
Нийгэм | 2020-12-18

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна

Наран ургах, шингэх: 08.37:17.00

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 18, Сугар гараг. Билгийн тооллын 4, Булаагч одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутанд мандаж 17 цаг 00 минутанд жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохоы худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22