Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг орон даяар үргэлжилж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг 6 аймгийн төрийн болон төрийн бус боловсролын байгууллагын багш, ажилтнуудтай цахимаар холбогдож, хуулийн төсөлд тусгах саналыг сонслоо.

Аймаг, нийслэлийн багш нарын хамгийн их тавьсан асуудал бол нийгмийн баталгаа, цалингийн асуудал байсан юм. Боловсролын багц хуулийн төсөлд багшийн цалинг төрийн үйлчилгээний албан хаагчийн дундаж цалингаас 2 дахин их байх хэрэгтэй гэдэг саналыг багш нар гаргасан байна.
Мөн боловсролын байгууллагыг улс төрөөс хараат бус байлгах зорилгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагыг босоо тогтолцоогоор мерит буюу чадахуйн зарчмаар томилдог асуудлыг хуульчлахаар тусгасан байна. Үүнийг хуульчлан тусгаж өгч байгааг багш нар дэмжиж байгаагаа илэрхийллэв.
АДМИН








Нийгэм





