Dark Light
Нийгэм | 2020-12-18

Орон сууцанд гал гарч 24 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын 22 дугаар гудамжинд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 17-ны өдрийн 15:39 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 6 км замыг туулан 15:49 цагт очиж “Мяралзаа” ХХК-ийн хашаанд улсын дугааргүй автобус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багийн Улаанбаатар-Дундговь аймгийн шалган нэвтрүүлэх цэг дээр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 18-ны өдрийн 05:05 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 5 км замыг туулан 05:12 цагт очиж “Булган Гол Трансс” ХХК-ийн “Норд Бенз” загварын ачааны автомашины дугуй шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Орхон сумын Мандал 5 дугаар багийн “Байнга” хороонд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км/ 4 айлын орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 17-ны өдрийн 06:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар алба хаагчид хүлээн авч 25 км замыг туулан 06:50 цагт очиж 16х12 метрийн хэмжээтэй нийтийн орон сууц шатаж байсныг 1:45 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 37 байранд орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлагыг 12 сарын 17-ны өдрийн 11:24 цагтЧингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 1 км замыг туулан 11:28 цагт очиж 37 дугаар байрны 14 дүгээр давхарт иргэн С-ын 6х7 метрийн хэмжээтэй байрны гал тогоо, том өрөөний хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 24 иргэн /21 том хүн, 3 хүүхэд/-ийг гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:12 цагт очиж иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 68 дугаар байрны 2 дугаар давхарт гал гарч байна дуудлагыг 12.17-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:21 цагт очиж 10Ч14 метрийн хэмжээтэй 12 айлын орон сууцны 2 дугаар давхрын иргэн Э-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:56 цагт очиж иргэн Ю-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын энх тал багийн Хөтөл хорооллын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид талдаа 15 км замыг туулан 23:58 цагт очиж иргэн Ж-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00