Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчыг тодруулдаг томоохон арга хэмжээ нь "Болор цом" наадам билээ. Өнгөрсөн жил болсон "Болор цом 37" дахь наадмын тэргүүн байрыг "Жамын цас" шүлгээрээ яруу найрагч Б.Жамбалдорж эзлэж байсан. Саяхан нутгийхан нь түүнд гэнэтийн бэлэг барьж шинэ байр бэлэглэжээ. Тэрээр Ховд нутгийнхандаа баярласан сэтгэлээ илэрхийлэн өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
"Чин сэтгэлийн талархалыг минь хүлээн авна уу
Шинэ он айлчилахад цөөхөн хоног үлдлээ. Гэвч энэ он надад гэнэтийн сайхан зүйлээр дүүрэн өнгөрч байна. 2020 оны босго алхаад л “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн хишиг хүртэж утга зохиолд хайртай олон түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж явах хүндхэн ачаа оногдсон билээ.
Уулзаж учирч яваа бүхэн минь ерөөлтэйхэн сайхан хорвоо юм даа. Уран зохиолынхон, нутаг усныхан гээд л олон түмнээр үргэлж л өөрийгөө хүрээлүүлж, олны хайр хүндэтгэл хүлээсэн олон сайхан хүмүүн тал талаасаа халуун сэтгэлээр дэмжин 1 өрөө орон сууцаар манай гэр бүлийг шагнан урамшууллаа. Их утга зохиолд элэгтэй хүн бүхэн, чин сэтгэлт Өөлд түмэн, Ажлын хамт олон, найз нөхөд гээд бүхий л сэтгэл зүтгэлээрээ дэмжсэн маш олон хүн бий тэр бүхэндээ бүгдэд нь БАЯРЛАЛАА... Мөн хамгийн ихээр дэмжин өөрийн биеэр хүрэлцэн ирж шинэ сайхан өргөөний түлхүүрийг албан ёсоор гардуулж, эхийн сэтгэлээр хандаж, өөрийн хүү шиг санан дэмжсэн Төрийн түшээ Ц.Цогзолмаа, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн дарга, эрхэм ах Б.Мөнхбат мөн Төрийн түшээ эрхэм ах Ш.Адьшаа, Төрийн түшээ эрхэм ах С.Бямбацогт, эрхэм ах О.Батнасан Ховд аймгийн засаг дарга Дүгэржав тэргүүнтэй хамт олон, эрхэм ах Г.Пүрэвганди эрхэм ах Б.Сандагсүрэн, МҮОНРТ-ын захирал асан эрхэм хатагтай Л.Нинжжамц болон Tiffany Med эмнэлгийн захирал, өөлд хатагтай Түвшинбаяр эгч дээ, эрхэм ах МУ-ын Харцага Т.Амартүвшин, эрхэм ах Баянцагаан, эрхэм ах Дэлээ овогтой Алтанхуяг, Эрдэнэбүрэн сумын засаг дарга Эрхэм ах У.Цэрэнтогтох, Эрхэм ах Н.Сэр-Од, эрхэм анд морины Моо буюу Хонгор Адуут Г.Мөнхбаатар Мошинэ номыг минь ивээн тэтгэн хэвлүүлж, дэмжиж байдаг Эрхэм ах Л.Цэрэнжаргал, Эрхэм ах Д.Алтангэрэл болон эрхэм ах Б.Амарзаяа, Эрхэм найз Б.Үржинханд эрхэм ах Ө.Ганбаатар гээд л дурьдаад байвал ах дүү, хамаатан садан зэрэг маш олон хүний итгэл сэтгэлийг хүлээн авлаа. Ийм олон сайхан хүний сэтгэлийг тосож авсан хүн яваад л байхаас яах вэ. Та бүхэн дээ маш их баярлалаа. Олон олон захиас оюунд хадгалаастай бий... Нутаг ус, хамт олон, найз нөхөд, утга зохиол, хамаатан садан гээд та бүхний минь буян юм шүү. Нэр дурьдаагүй ч бүх хүмүүст /БАЯРЛАЛАА/" гэжээ.
АДМИН








Нийгэм





