Dark Light
Нийгэм | 2020-12-18

С.Бямбацогт: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрсөн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.10 цагт эхэллээ. Чуулганаар, гурван хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-дарга Г.Занданшатар танилцуулав. 

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холобгдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрсөн гэдгийг онцоллоо. Хэдийгээр намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад уг хуулийн төсөл багтсан ч амжиж хэлэлцэхгүй байх магадлалтай тул өнөөдрийн чуулганаар хэлэлцэх горимын санал гаргав. Уг хуулийн төсөл батлагдсанаар гадаадын иргэдийн виз олгох үйл ажиллагаа хялбаршиж, олон маргааныг цэгцлэх ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

Гишүүний гаргасан горимын саналтай холбогдуулан санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16