
Монголын Залуу эрдэмтдийн холбооноос “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг 18 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэхүү хурлыг Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэхэд боломж олгох, дэмжлэг үзүүлэх, тус салбарын хүний нөөцийг чадавхжуулан эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг юм.
“Хүрэлтогоот 2020” эрдэм шинжилгээний бага хурлыг “Байгалийн ухаан”, “Газарзүй-Геологи”, “Анагаах ухаан”, “Нийгэм-хүмүүнлэг”, “ХАА-Биотехнологи”, “Эдийн засаг-менежмент”, “Инженерчлэл-технологийн салбар” гэсэн шинжлэх ухааны 7 салбараар МЗЭХ, БШУЯ, ШУА, ШУТС болон их дээд сургуулиудтай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулав.
Тус эрдэм шинжилгээний хуралд оролцохоор долоон салбарт нийт 270 гаруй эрдэм шинжилгээний бүтээл ирснээс шаардлага хангасан 90 бүтээлийг “Хүрэлтогоот 2020” эрдэм шинжилгээний бага хурлын хоёр дугаар шатанд хэлэлцэн салбар тус бүрээс хоёр, нийт 14 залуу судлаачийг шалгаруулж БШУ-ы сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн грантад нэр дэвшүүлжээ. Эдгээр судлаачдад өнөөдөр “Боловсрол шинжлэх ухааны сайдын нэрэмжит грант”-ын батламжийг гардуулж өглөө.
АДМИН








Нийгэм




