Dark Light
Нийгэм | 2020-12-18

Гэмтсэн хотон шувууг хоёр дахь удаагаа монгол гэрт тэжээж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, биологич Ц.Ганболд гэмтсэн хотон шувууг хоёр дахь удаагаа монгол гэрт тэжээж байна. Тодруулбал, Хар-Ус нуур орчим “Шувуун цуглаан” гэх газарт нэгэн хотон шувууны баруун далавч гэмтсэн, нисэж чадахгүй байдалтай олджээ. 

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн, биологич Ц.Ганболд, Д.Эрдэнэчимэг, байгаль хамгаалагч Ш.Энхээ нар тус шувууг өнгөрсөн 11 дүгээр сарын 09-ний өдөр олж, холбогдох байгууллагад мэдэгдэн, Жаргалант сумын Баатархайрхан багт авч ирсэн. Улмаар зориулалтын байр байхгүй учраас нэг сар гаруй хугацаанд монгол гэрт  ийнхүү тэжээж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22