Ардчилсан намын Vl их хурлаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам үг хэллээ. Тэрбээр “Үнэн хаана байна, 90 оны араншин хаашаа алга болсон бэ? Гэх асуултыг би тавина. Үүнд цэцэрхэж, шоудах цаг биш! Монголын АН орших уу, эс орших уу?
Би энэ хурлыг 8 жил хүлээсэн. Үндэсний зөвлөл дэхь хороонд 280 гишүүн байдаг. Эдгээр хүмүүсийг харахад даргадаа цусардсан, даргынхаа цүнхийг барьж гүйсэн, даргынхаа түрүйвчийг зузаалсан ийм нөхдүүд болжээ. Н.Алтанхуяг 2008 онд АН-ын дарга болсон. Нам ялсан болохоор Ерөнхий сайд болдог нь зөв байж. Гэвч тахир дутуу ялалт байсан. Эвсэл болох, эвсэл болсноороо завших, эрх мэдлийн уралдаан болсон. Хууль бус, дүрмийн бус дарга 8 жил даргалсан.
Ах дүүгээ албан тушаалд тавьдаг гэнэ. Манай нөхдүүд ч гэсэн тавьсан шүү дээ. Ц.Нямдорж хариуцлагатайгаар ярьж байна лээ. “Би Н.Алтанхуяг-ийг гайхсан. Өөрөө Ерөнхий сайд байхдаа хүргэнээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар тавьдаг ямар ухаан оршдог хүн бэ” гэж. Энэ их хурлаар Үндэсний зөвлөл дэхь хороо тарах ёстой. Миний үеийн дарга нар зайгаа тавьж өгөх болсон!!!
Өнөөдөр хүмүүст боломж олгодог нам хэрэгтэй байна. Түүнээс биш МАХН шиг коммунист нам, АН шиг социалист нам хэрэггүй. АН улаан социалист нам. Үүнээс салахын тулд гишүүн бүр өөрийн эрхийн төлөө яв. Маш цомхон чадварлаг намын зөвлөлтэй л болчих. Үгийнхээ төгсгөлд хэлэхэд Ардчилсан нам баяртай! Үүрд баяртай. Би шинэ намыг хүлээнэ. Шинэ намыг бий болгохыг зорьсон хүмүүсийг дэмжинэ” гэлээ.
АДМИН








Нийгэм




