Dark Light
Нийгэм | 2020-12-19

Дарханд 2020 оны мал тооллого эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Дарханд Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогыг 12 дугаар сарын 17-ноос 27-ний өдрүүдэд зохион байгуулж байна.  Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 211 тоологч ажиллаж байна. Өнгөрсөн жилийн мал тооллогын дүнгээр Дархан-Уул аймаг 347 мянган толгой мал тоолуулж байв. 

Мал тооллого нь улс орон даяар 1918 оноос хойш зохион байгуулагдаж байна. Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн тэр дундаа мал аж ахуйн салбар томоохон байр суурь эзэлдэг. Монгол Улсын Үндсэн хуульд Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна хэмээн заасан байдаг. 

Мал, тэжээвэр амьтдын тооллогоор цуглуулсан малтай иргэд, ААНБ-ын бодит мэдээлэл нь төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үндсэн суурь мэдээлэл болдог билээ. Тиймээс малтай өрх, ААНБ бүр Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22