Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Мөнхбат, МХГ-ын хэлтсийн дарга Д.Наранцэцэг, ЦГ-ын УСА хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Сэргэлэнбат нар цаг үеийн мэдээлэл өглөө.
- 24 цагийн хугацаанд түргэвчилсэн оношлуулаар 375, PCR шинжилгээгээр 109 нийтдээ 484 иргэнд коронавирусын шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Нийт 38 иргэн ажиглан тусгаарлах байранд байгаа бөгөөд 6 иргэн гэрийн тусгаарлалтад шилжсэн тухай Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.
- Архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг аймгийн Засаг даргын захирамжаар хориглосон. Гэвч хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчлүүд гарсаар байна. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг аймгийн ЦГ-аас анхааруулж байна.
- Аймгийн хэмжээнд 20 чиглэлээр 1196 объектод хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын газраас хийж 1271 зөрчлийг илрүүлэн 560 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Мөн 10 ААНБ-ын 257 худалдаа эрхлэгчдийн халдвар хамгааллын мөрдөлтөд хяналт тавихад зөвлөмжийн хэрэгжилт 96 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар аймгийн МХГ-аас мэдээллээ.
АДМИН








Нийгэм




