ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 379 хүнийг тусгаарласан. Тэдгээрийн эмчилгээ хэвийн явж байгаа юу?
Баянзүрх дүүргийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ хэвийн журмаар явж байгаа. Эм тариа тасалдаж, доголдсон зүйл байхгүй. Эмчилгээний хоног дуусаж эмнэлгээс гарч байгаа иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлана. Баянзүрх дүүргийн эмнэлгийн асуудлаар НЭМГ-аас анхаарч шуурхай зохицуулалт хийсэн. Тэнд хэвтэж байгаа хүмүүсийн эмчилгээнд анхаарч халдварын эрсдэлтэй байсан эмч ажилчдыг өөр газраас нөхөн ажиллуулж байна.
АДМИН








Нийгэм




