ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
"Амгалан" гаалийн ажилтны халдвар авсан эх үүсвэрийг тогтоосон уу. Баянзүрх дүүргийн шинэ тохиолдолтой нэг эх үүсвэртэй байж болох уу?
- Цар тахлын үед халдварыг хаанаас ч авч болно. Тухайн иргэнийг гаалийн ажилтан гэж цоллох нь зохимжгүй юм. Тухайн иргэн төмөр замын гааль дээр ажилладаг эрсдэл өндөртэй хүн. Тиймээс халдвар авсан. Амьсгалын замаар дамжиж байгаа энэ өвчний маш олон голомт үүссэний дараа шинж тэмдэггүй гадуур явах хүн ардын тоо олон, эрсдэл өндөр байж болно. Тиймээс өөрсдийгөө хамгаалах тал дээр онцгой анхаарах хэрэгэй. Улаанбаатар бол том голомт бүс нутаг болсон.
Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн халдвар түрүүчийн халдварууд хоорондоо уялдаа холбоо байгаа эсэхийг хараахан тогтоогоогүй, хавьтлыг нь бүрэн илрүүлээгүй байна. Иргэд хавьтлаа хэлэхдээ мартаж санах, хожим хойно нь хэлэх асуудал гарч байна. Энэ хүн эндээс, тэндээс халдвар авсан гэж ярих нь цар тахлын үед ач холбогдолгүй. Тиймээс батлагдсан тохиолдол гармагц хавьтлыг олж тусгаарлаж байна. Хариу арга хэмжээ авах, хүн бүр өөрийгөө хамгаалах нь чухал.
АДМИН








Нийгэм




