ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Том зах худалдааны төвд халдвар хамгааллын дэглэм барихгүй байх асуудал үүсгэж байна?
-Хүн хоорондын зай барихгүй байх байдал иргэдийн дунд түгээмэл байна. ЭМЯ-ны цахим хуудсанд Ковид-19 цэс дээр албан байгууллага, хувь хүд зориулсан зөвлөмж байгаа. Халдваргүйтгэл хийх бүх зөвлөмжийг өгсөн. Үйлдвэр худалдааны байгууллага, аж ахуйн нэгж хариуцлагатай байх, хувь хүн бүр бие биедээ шаардлага тавих цаг үе ирсэн. Таны хажууд халдвартай, шинж тэмдэггүй хүн байх бүрэн боломжтой. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах нь таны ухамсрын асуудал.
АДМИН








Нийгэм




