Dark Light
Нийгэм | 2020-12-19

Польш улсын ЭСЯ-ыг Улаанбаатар хотод нээнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Польш Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотод нээх шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 8-нд гаргасныг тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Элчин сайд Б.Доржтой тус тус уулзаж, албан ёсоор мэдэгджээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар ЭСЯ-аа Улаанбаатарт нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд энэ нь хоёр талын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

БНПУ-ын Гадаад хэргийн сайдын дээрх шийдвэр 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноор ЭСЯ нээх бэлтгэл ажил эхэлж, улмаар Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22