Dark Light
Нийгэм | 2020-12-19

Нүдний хараанд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Alien Covenant Eye GIF - AlienCovenant Alien Eye - Discover & Share GIFs

Нүдний хараа муудах шалтгаан:

Нүдний булчин ажиллахгүй байх: Үргэлж ном унших, компьютерын дэлгэц ширтэх нь болорыг удирддаг булчингуудыг хөдөлгөөнгүй, сул болгодог.

Торлог хөгшрөх: Нүдний торлогийн эсүүд нь, гэрэл мэдрэх пигменттэй байдаг бөгөөд энэ пигментийн туслалцаатайгаар бид хардаг. Насжих тусам уг пигмент задарч, улмаар хараа мууддаг байна.

Цусны эргэлт муудах: Хүний биеийн бүх эс судсаар тэжээл авч, амьсгалдаг. Нүдний торлог нь хамгийн эмзэг эрхтэн тул, цусны эргэлт өөрчлөгдөх төдийхөнд л мууддаг.

Хэт хүчилж харах: Торлогийн эсүүдэд хэтэрхий хурц гэрэл тусч, гэрэл муутай нөхцөлд их хүчлэн харснаас болоод торлогийн эс мууддаг.

Нүдний салслаг бүрхэвч хуурайших: Элдэв биетээс ойсон гэрэл дамжин өнгөрдөг тунгалаг бүрхүүлийн давтамж нь сайн харахад маш чухал. Энэ бүрхүүлийг тусгайлан чийгшүүлдэг бөгөөд тиймээс нүд хуурайшсанаас болоод бид муу хардаг.

Тэгвэл та бүхэнд нүдний хараанд асар их ач тустай хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

ЛУУВАН

New summer carrots | Gifnik

Лууван болон улбар шар өнгөтэй бусад жимс ногоонд А витамины төрөл болох Бетакаротин ихээр агуулагдах ба энэ нь нүдний торон бүрхүүл болон бусад хэсгүүдийн үйл ажиллагааг тогтворжуулдаг байна.

ӨНДӨГ

Boiling Egg GIFs - Get the best GIF on GIPHY

Өндөгний шаранд лютейн болон цинк ихээр агуулагддаг ба эдгээр нь нүдний шар толбоны өөрчлөлтөнд өртөмтгий байдлыг бууруулдаг байна.

ҮР САМАР

Send Roasted Nuts Gift Baskets To USA From Pakistan – Cakes, Flowers,  Chocolates, Perfumes, Birthday Anniversary Gifts, Pakistan to USA, UK, UAE,  Canada, Australia

Үр самар нь Е витаминаар баялаг байдаг ба өдөрт нэг атга самар идэхэд хоногийн хэрэгцээт тунгийн талыг хангаж чаддаг байна. Мөн нүдний шар толбоны өөрчлөлтийг бууруулдаг байна.

АМТАТ ЧИНЖҮҮ

Step-By-Step Guide on How to Can Peppers Straight From Your Kitchen

Амтат чинжүү нь ямар ч хоол хүнснээс илүү С витамин агуулдаг ба хүний биеийн бодисын солилцоонд чухал ач холбогдолтой антиоксидант юм.

НОГООН НАВЧИТ УРГАМАЛ

Asian Broccoli Salad with Peanut Sauce | Gimme Some oven | Asian broccoli,  Raw food recipes, Broccoli salad

Ногоон вандуй, брокколи, бууцай, юуцай гэх мэт нь лютейн болон цинкийн агууламж өндөр байдаг тул нүдний шар толбоны өөрчлөлт болон болрын бүдэгшилд өртөх эрсдэлийг бууруулснаар төвийн харааг хамгаална.

ЗАГАС

How to: fish fillets on the grill or cedar plank | Food, Cooking salmon,  Fish fillet

Загас нь өөхний хүчил омега-3 агуулдаг ба энэ нь нүдний торон бүрхүүлийн эсийн мембраны бүтцийг хадгалахад чухал ач холбогдолтой юм.

ЖИМС ЖИМСГЭНЭ

Fruits GIFs - Get the best GIF on GIPHY

Citrus болон berry жимсний төрлүүд нь С витаминаар баялаг байдаг ба нүдний шар толбоны өөрчлөлт болон болрын бүдэгшилд өртөмтгий байдлыг багасгадаг ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22