Дархан-Уул аймгийн Шуурхай штабын ХЭСЭГЧИЛСЭН хурал Онцгой байдлын газрын хурлын танхимд боллоо. Хурлаар:
Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид PCR 150, Түргэвчилсэн оношлуураар 317 нийт 467 хүнээс шинжилгээ авахад бүгд СӨРӨГ гарсан.
Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах 2 байранд 39 хүн байна. Мөн Халдвартын тасагт 2 хүн тусгаарлагдаж байна.
2020.12.19-ний өдөр УБ хот, Архангай, Хөвсгөл, Орхон зэрэг аймаг, сумаас нийт 12 иргэнийг хүлээж авсан байна. Ингэснээр 2020.11.24-ний өдрөөс хойш Нийслэл бусад 15 аймаг, гурван сумаас нийт 2764 иргэнийг хүлээж аваад байна.
2020.12.07-ноос хойш Улаанбаатар хотоос нийт 94 автобусаар 3413 том хүн, 27 хүүхэд нийт 3440 иргэн ирсэн байна.
Өнөөдөр УБ хот болон бусад аймаг руу нэн тэргүүн явах шаардлагатай 124 иргэн PCR шинжилгээнд хамрагдлаа. Маргааш 14:00 цагаас нийтийн тээврийн болон хувийн тээврийн хэрэгслээр Дарханаас гаргах ажлыг зохион байгуулна.
Уул уурхайн ээлж солих чиглэлээр 7 ААН-ийн 27 албан хаагчийг 2020.12.20-ны өглөө 08:00 цагт PCR шинжилгээнд хамруулна.
Мэргэжлийн хяналтын байцаагч нар аймгийн хэмжээнд 20 чиглэлээр 1196 объектод хяналт шалгалт хийхээс өнөөдрийн байдлаар 1167 объектыг хамруулж, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлт, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгаж, 1272 зөрчил илрүүлсний 565-ыг газар дээр нь арилгуулжээ.
Дархан суманд 2020 оны мал, тэжээвэр амьтдын тооллогод нийт 55 тоологч халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж байна.
АДМИН








Нийгэм




