ЭМЯ-наас өнөөдөр /2020.12.20/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : " Нийт 8416 хүнд PCR шинжилгээ хийлээ. Манай улсад 8 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 961 боллоо.
Эдгээрээс 6 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрчээ. Мөн Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүст хийсэн давтан шинжилгээгээр 2 хүнээс коронавирус илэрсэн байна. Энэ 2 хүн Герман, Унгар улсаас ирсэн иргэд байна. Тэд гадаадад байхдаа халдвар авсан байна" гэв.
АДМИН








Нийгэм




