Dark Light
Нийгэм | 2020-12-20

"Дашцаглин” хийдийн байшин шатаж байсныг унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОБЕГ-т /2020.12.19/ бүртгэгдсэн гал түймрийн дуудлага, мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Задгай”-д “Дашцаглин” хийдийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 19-ний өдрийн 23:00 цагт  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 2 км зам туулан 23:07 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Эрдэнэтолгой”-н 1 дүгээр гудамжинд “Хан-Тайшир” ХХК-ийн 10х8 метрийн хэмжээтэй сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 20-ны өдрийн 02:00 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2.5 км зам туулан 02:07 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Санзай вилла” хотхонд Иргэн Б-ын 9х12 метрийн хэжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 19-ний өдрийн 05:58 цагт  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 10 км зам туулан 06:13 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны “Задгай”-д Иргэн Н-ын 10х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 19-ний өдрийн 10:50 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 5 км зам туулан 10:50 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Бэлх”-ийн 36 дугаар гудамжинд иргэн Д-ын 3х6 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 19-ний өдрийн 10:51 цагт  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 3 км зам туулан 10:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд иргэн З-ын 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 15:48 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 19-ний өдрийн 16:23 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 7 км зам туулан 16:33 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны “Эрдэнэтолгой”-н 31 дүгээр гудамжинд иргэн А-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 19-ний өдрийн 17:56 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км зам туулан 18:00 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 10 дугаар гудамжны иргэн Г-ын “Приус-30” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 19-ний өдрийн 21:36 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 3.5 км зам туулан 21:44 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар гудамжинд иргэн Д-ийн “Карина” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 19-ний өдрийн 21:40 цагт  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 4.5 км зам туулан 21:50 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны “Хангай”-н 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 4х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 20-ны өдрийн 00:06 цагт  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 автомашинтай 6 км зам туулан 00:15 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Эх сурвалж : ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00