ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрчим хүчний хоногийн оргил ачаалал 1,248 МВт хүрч ажиллажээ. Үүнийг өнгөрсөн оны мөн өдөртэй харьцуулбал 8 хувийн өссөн үзүүлэлттэй байна.Мөн ОХУ-аас 219 МВт-ийг импортоор авч оргил ачааллынхаа хэрэглээг хаасан байна” гэв.
“Өчигдөр нийт 53 ААН 47 МВт-ыг оргил ачааллын цагаар хөнгөвчилсөн бол өнөөдөр 50 ААН ачааллыг хөнгөвчилнө” хэмээн “ДҮТ” ХХК-ийн Диспетчер инженер Б.Цэрэнбат хэлэв.
УБЦТС ТӨХК-ийн албаны дарга Т.Мөнхболд “Өчигдөр зуслан чиглэл өмнөх жилийн мөн үетэй адил байна. Нисэх, Яармаг чиглэлийн цахилгааны ачаалал харьцангуй бууж өмнөх жилийн мөн үетэй ойролцоо түвшинд очлоо. Бусад чиглэлд ч ачаалал ерөнхийдөө буусан байна.
Өчигдөр нийт 4,328 хэрэглэгчийн тоноглолд үзлэг шалгалт хийхэд 448 зөрчил гарч, 92 гэмтэл учирсан байна. Нийт зөрчлийн 90 гаруй хувь нь ахуйн хэрэглэгч хэрэглээгээ хэтрүүлсэн гэх зөрчил байна” гэв.
АДМИН








Нийгэм




