Өвлийн дунд шар хулгана сарын есөн улаан шар нохой өдөр
Үс засуулвал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08.39:17.01
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Мод
Аргын тооллын 12 сарын 21, Сумъяа гараг. Билгийн тооллын 7, Шувуун хушуут одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутанд мандаж 17 цаг 01 минутанд жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




