Dark Light
Нийгэм | 2020-12-21

У.Хүрэлсүх: Ялангуяа бид хөвгүүдийнхээ хүмүүжилд анхаарах цаг болсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна. Тэрбээр "Сургууль нь хүүхдэд боловсрол олгохоос гадна хувь хүний хүмүүжил, төлөвшилийн суурь эхлэл гэж боддог. Багаас нь хүүхдийг зөв үлгэр дууриалалтай хүмүүжүүлэх хэрэгтэй. Ялангуяа бид хөвгүүдийнхээ хүмүүжилд анхаарах цаг болсон.

Хүүхдийг ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэх, бие даан амьдрахад шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авахад багш, эцэг эх, нийгмээрээ анхаарах ёстой. Эх орноо дээдэлдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг, ээж аавдаа энэрэлтэй, ихийг бүтээх эрмэлзэлтэй болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Үүнд эцэг эхээс гадна багш хүний оролцоо нэн чухал. Тиймээс багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, дэмжих тал дээр түлхүү анхаарах болно

Боловсролын тухай хуульд 

Боловсролын зорилгыг хөгжлийн үндсэн шалгуурт нийцүүлэх

Боловсролын агуулгыг суралцахаас суралцахуй руу чиглүүлэх

Боловсролыг улс төрөөс хараат бус байлгах 

Боловсролын цахим болон зайны сургалтыг боловсронгуй болгох зэрэг шаардлагатай байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22