ЭМЯ-наас ээлжит мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Улаанбаатар хотод Коронавирусийн халдвар дэгдээд байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ хийлгэж халдвар авсан иргэдийн гэр нь нийслэлийн бүх дүүрэгт байрлалтай байгаа нь халдварын дэгдэлтийг үүсгэлээ.
Мөн иргэд эмнэлгээр аль болох үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ цагт эмнэлэг маш аюултай газарт тооцогдож байна. Иймээс иргэд зайлшгүй шаардлага байхгүй бол эмчтэйгээ утсаар ярих, цахимаар холбогдож заавар зөвлөгөө авах, гадуур явахдаа хүн хоорондын зайг барих хэрэгтэй. Мөн D витамин дархлааг маш сайн дэмждэг учраас иргэд өөрсдийн дархлааг дэмжиж витаминыг тодорхой тунгаар ашиглавал зохистой. Анхаарал болгоомжийг сулруулж хэрхэвч болохгүй. Амны хаалтыг байнга зүүх хэрэгтэй. Тайвширч болохгүй, мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөгөөг сайтар дагаж мөрдөхийг ард иргэдээсээ хүсэж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм





