Dark Light
Нийгэм | 2020-12-21

Халдварын голомт дахь малыг цахимаар тоолж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээний мал тооллогын ажил эхэллээ - ХХААХҮЯам

Улсын хэмжээнд 12 дугаар сарын 17-ноос орон даяар мал тооллого эхлээд байна. "COVID-19"-ийн халдварын голомтод байгаа аймгуудад малын тоо толгойг сумд дахь малчдын А дансыг үндэслэн, мөн тусгаарлалтад болон хөл хорионд байсан айл өрхийн малыг цахимаар тоолж байна. Төв, Дархан-Уул аймаг зэрэг төвийн аймгуудад мал тооллого 50 хувьтай байгаа бол Говь-Сүмбэр аймагт 40, алслагдсан Увс зэрэг аймагт 20-30 хувьтай байна. 

Халдварын голомтод байгаа аймгуудад малын тооллогод "COVID-19"-ийн шинжилгээнд хамрагдсан хүмүүс оролцон ажиллаж байна. Энэ жил улсын хэмжээнд мал тооллогыг цөөн хүний бүрэлдэхүүнтэй мал тооллогын комисс ажиллуулан богино хугацаанд шуурхай зохион байгуулж байна. Энэ жилийн мал тооллогоор эхний ээлжинд отроор өвөлжиж буй малын тоог гаргаж байна. 

2020 оны жилийн эцсийн мал тооллого 27 хүртэл явагдана. Мал тооллогын үеэр халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд барьж ажиллах зөвлөмжийг ХХААХҮЯ, ҮСХ, мэргэжлийн хяналт, онцгой байдлын зэрэг холбогдох байгууллагаас бүх аймаг, суманд хүргүүлээд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22