Dark Light
Нийгэм | 2020-12-21

Я.Содбаатар: Дараах 15 чиглэлийн үйл ажиллагааг хэвийн явуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд Засгийн газар шийдвэрээр Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болов.

12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх юм. Мөн дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явна гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 

Хязгаарлалт тогтоогоогүй 15 салбар

Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа 

Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлтийн үйл ажиллагаа 

Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

 Улсын онц чухал болон стратегийн чухал обекътийн үйл ажиллагаа 

Нийтийн тээвэр болон зөвшөөрөлтэй такси үйлчилгээ 

Хот сууринг газрын ус хангамж, ариутгалын үйл ажиллагаа

Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,  

Банк, 

Хэвлэл мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйл ажиллагаа, 

Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа  

Хуульч прокуор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа 

Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг ажиллуулах зохицуулалттай/

Хүүхэд хамгаалал, асрах байрууд,

Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд ажиллана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22