Dark Light
Нийгэм | 2020-12-22

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын найман цагаан шарагчин гахай өдөр

Үс засуулвал: Нас уртасна

Наран ургах, шингэх: 08.40:17.02

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 12 сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Могойг хүлэгч одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутанд мандаж 17 цаг 02 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн тууль, хүйтний ес эхлэх улирал 01 цаг 14 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22