Орхон аймгийн Онцгой комиссоос дараах мэдээллийг өгчээ.
Аймгийн хэмжээнд нийт 44164 шинжилгээ хийснээс түргэвчилсэн тест 32279, PCR-ын 11747 шинжилгээ хийсэн байна.
Сүүлийн мэдээллээс 2020.12.18-аас хойш PCR шинжилгээ 851, Түргэвчилсэн оношлуураар 110 шинжилгээ тус тус хийгдсэн байна.
12 дугаар сарын 10-наас хойш Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс ирсэн 3411 иргэдэд шинж тэмдгийн тандалт судалгаа хийсэн. Орхон аймагт БЗД-ийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал тогтоогдоогүй.
ХӨСҮТ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу Баянзүрх дүүрэгтэй хамааралтай Орхон аймагт ирсэн нийт 77 иргэнээс PCR шинжилгээ авсан. Бүгд сөрөг гарсан. Батлагдсан тохиолдол 25 тохиолдлын 18 нь эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Гэрийн ажиглалтад нийт 3622 хүн байгаагаас 3596 том хүн, 26 хүүхэд байна.
АДМИН








Нийгэм





