ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын голомтоос 13 тохиолдол шинээр бүртгэгдэж улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 1006 болсон.
ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "БЗД-т голомтлон гарч буй халдвартай холбоотойгоор тандалт, судалгааг хийж байна. Тухайлбал 113 хавьтлыг шинээр олж тогтоосон. БЗД-т бүртгэгдсэн 75 тохиолдлын ойрын хавьтлын 1249 хүнийг олж тогтоосон. Үүнээс 240 иргэнд давтан шинжилгээг хийсэн" гэлээ.
АДМИН








Нийгэм





