
Шүдээ цайруулах нь хортой юу?
Цайруулах аргыг хэрэглэх нь шүдэнд муу гэж үзэх хүмүүс байдаг тул тэр болгон хэрэгжүүлдэггүй байна. Шүд цайруулах аргыг тогтмол хэрэглэснээр шүдийг саарал болгож, пааланг гэмтээдэг. Тиймээс шүд цайруулах дээрх аргуудыг тогтмол биш хааяа хэрэглэх хэрэгтэй юм шүү.
1. Сода
Хүнсний сода нь гал тогооны угаалтуур угаахаас эхлээд гэрт байх бүх л төрлийн зүйлийг цэвэрлэхэд тохиромжтой зүйл юм. Мөн шүдийг цагааруулах ид шидтэй. 1 амны халбага содыг 1 амны халбага устай холин шүдээ угаана. 7 хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай, учир нь хэт олон хэрэглэвэл таны шүдний пааланг гэмтээх магадлалтай.
2. Алимны цуу

Буйлыг эмчилж, толбо арилгадаг байна. Өдөр тутам хэрэглэснээр үр дүн нь гайхалтай хурдан мэдэгдэх болно. Алимны цуунд даавуу дүрээд 2-5 минут хэртэй шүдээ арчаад дараа нь цэвэр усаар зайлна. Үүнийхээ дараа ердийнхөөрөө шүдээ угаах хэрэгтэй.
3. Нимбэгийн эсвэл жүржийн хальс

Нимбэг болон жүрж нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд дархлаа сайжруулдаг. Хальсыг нь дангаар хэрэглэх нь хүчил ихтэй бөгөөд энэ нь пааланг гэмтээдэг. Тиймээс нимбэг болон жүржийн хальсыг 7 хоногт 1 удаа хэрэглэхэд тохиромжтой.
4. Хүнсний бүтээгдэхүүн

Алим, лууван, попкорн, лийр, өргөст хэмх, зэрэг нь шүдийг цайруулах үйлчилгээтэй байдаг.
5. Нүүрс

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүүрсэн эм нь аман дахь токминыг гадагшлуулж мөн шүдний өнгөрийг цэвэрлэн, цагааруулдаг. Эмийн сангаар зарагддаг нүүрсэн эмийг авч бага зэрэг нунтаглаад сойзон дээрээ тавиад зөөлөн угаана. Амандаа 10 минут байлгах хэрэгтэй. Өдөрт 2 удаа угаах хэрэгтэй.
6. Давс

Давс нь шүдний шарласан өнгийг арилгадаг. Мөн содатай хольж хэрэглэж болдог ба давсны ширхэг нь шүдийг гэмтээх магадлалтай тул зөөлхөн угаах хэрэгтэй. Мөн давсны ширхэгийг анхааралтай сонгож худалдан аваарай.
АДМИН








Нийгэм





