Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн QR кодтой холбоотой асуудлаар тайлбар өгөв. Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд 23,902 тээврийн хэрэгсэлд QR код олгосон. Хөл хорионы дэглэмийн үед зарим үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарыг хэсэгчлэн нээсэн. Энэ болгон дээр тухайн байгууллагын ажилтанд QR код олгож байсан. Тухайн хүмүүсийн QR код идэвхжихгүй.
Зөвхөн арванхоёрдугаар сарын 14-нөөс өмнө QR код авсан 23,902 иргэний код маргааш идэвхжинэ. Шинээр хэвлэж машиндаа хадах юм. Нөхөж авах шаардлага мэдээж хэрэг үүснэ. Энэ журмын дагуу шинээр QR код авах байгууллагын албан бичгийг үндэслээд олгоно. Хоцорсон хүмүүс байгууллагын хүсэлтээр автомашины дугаараа өгөөд зөвшөөрөл авч болно. Ажиллаж байгаа байгууллагуудад ажилчдаа гэрээсээ ажиллуулаач гэсэн зөвлөмж өгч байгаа" гэлээ.
АДМИН








Нийгэм





