Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн “Хад бригад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин Н/24 настай, эрэгтэй/ 12.22-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 14:10 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагаа зохион байгуулах явцад тухайн иргэн мөн өдрийн 20:20 цагт Арвайхээр сумын Дэлгэрэх багийн харьяат иргэн О-ийнд эсэн мэнд өөрөө очсон тухай аймгийн Цагдаагийн газраас Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Тэнхлэг багийн “Өлзийтийн дунд-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 164 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Тус сумын харьяат малчин А /30 настай, эмэгтэй/ 12.22-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:10 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:15 цагт “Саруулын дов” гэдэг газар /гэрээс нь 14 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаат багийн “Тэмээт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 129 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ Тус сумын харьяат малчин Г /45 настай, эрэгтэй/ 12.22-ны өдрийн 14:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:45 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:40 цагт “Хар толгойн бууц” гэдэг газар /гэрээс нь 15 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
АДМИН








Нийгэм





