ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Баянзүрх дүүрэгт хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ, тухайн голомтоос халдвар авсан иргэдийг насны ангилалаар нь тодорхойлж хэлж өгөөч? гэх сэтгүүлчийн асуултанд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрэмбэлэн ангилалт хийгээд, халдвар авах эрсдэл багатай, ойрын хавьтал болоогүй хүүхдүүд, иргэдийг тусгаарлалтанд оруулсан. Мөн ойрын болон хоёр дагч хавьтлуудыг тусгаарласан.
БЗДүүргийн нэгдсэн эмнэлэгт өчигдрийн байдлаар "насанд хүрэгчдийн эмчилгээний төв" гэх тасагт 71 насанд хүрэгч, 14 хүүхэд хэвтэж байсан. Нийтдээ 85 иргэн эм, эмнэлгийн үйлчилгээ авч байсны 41 иргэн халдвар авсан байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлэн, тусгаарлана. Мөн эмнэлэгээс гарсан хүмүүст тандалт судалгааг хийж байна.
20-74 насны хүмүүс байна. Насанд хүрэгчдийн тасгаас халдвар авсан хүмүүс байгаа. Тухайн голомтоос хүүхэд халдвар аваагүй байна" гэлээ.
АДМИН








Нийгэм





