Dark Light
Нийгэм | 2020-12-23

Баянзүрх дүүргийн халдварын голомттой холбоотойгоор 1350 иргэнийг шинжилгээнд хамруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ээлжит цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Баянзүрх дүүргийн халдварын голомтын өвчлөлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Баянзүрх дүүргийн анхны тохиолдол 12 дугаар сарын 16-ны өдөр илэрсэн. Халдвар авсан байж болзошгүй өндөр эрсдэлтэй хүмүүст тандалт судалгаа хийж, тусгаарлаж байгаа, шинжилгээнд хамруулж байна.

Гэр бүлийн хүмүүс өртсөн. Бүх хавьтлуудыг тусгаарлаад байна. Шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлууд бүгд тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрч байгаа. Тиймээс иргэд айж сандрах хэрэггүй. Одоогийн байдлаар 1350 иргэнийг тусгаарлаж шинжилгээнд хамруулаад байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22