Dark Light
Нийгэм | 2020-12-23

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын зургаан цагаан цагаагчин үхэр өдөр

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ

Наран ургах, шингэх: 08.40:17.03

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Шороо

Аргын тооллын 12 сарын 24, Бархасвадь гараг. Билгийн тооллын 10, Шийдэм одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутанд мандаж 17 цаг 03 минутанд жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөх, хандив өргөх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22