Dark Light
Нийгэм | 2020-12-25

“Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийн уралдаанд гутгаар байрт шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тухайн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулж байгаа үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлд ээлтэй болгох, сайн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийн уралдаанд Онцгой байдлын газар гутгаар байрт шалгарлаа.

Онцгой байдлын газрын дэргэдэх эцэг эхийн зөвлөл нь алба хаагчдадаа болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажилладаг юм.

Энэ хүрээнд  хамт олон, гэр бүлийн дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор  “Гэр бүлийн зөвлөгөөн”-ийг тогтмол зохион байгуулж, гэр бүлийн гишүүдээс гаргасан санал, хүсэлтийг авч, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22