Dark Light
Нийгэм | 2020-12-25

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 52 настай жолооч ор сураггүй алга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгаас “Оюутолгой” ХХК-ийн чиглэлд “Гүүд рүүт интер трейдинг” ХХК-ийн жолооч Н-ийн жолоодож явсан “Митцубиши Русо” загварын ачааны автомашинтай хамт зорчиж явсан тус компанийн жолооч Х /52 настай, эрэгтэй/ нь 12 дугааар сарын 24-ний өдрийн 12:00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:48 цагт хүлээн авсан байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Бумбат” гэдэг газар алга болсон гэж мэдээлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд “Антеннтэй-Овоо”, “Бумбат”, “Дагон”, “Дугат”, “Цагаан шивээ” гэдэг газруудаар 50 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.25-ны өдрийн 03:20 цагт түр зогсоосон. 12.25-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэх юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22