Dark Light
Нийгэм | 2020-12-25

Цагдаагийн ажилтан Д.Үнэнбатыг амины орон сууцаар шагнажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Image may contain: one or more people and indoor

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан 2019 онд "Хангамж_групп"-ээс хоёр алба хаагч, нэг ахмад ажилтанд тус бүр 20,0 сая төгрөгийн барилгын материал бүхий нийт 57,6 метр квадрат талбай бүхий гурван амины орон сууцыг алба хаагч нарынхаа дэмжлэг туслалцаанд тулгуурлан бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоотой барьж байгуулах болжээ.

Image may contain: 2 people, people standing and outdoor

Энэхүү ажилд тус байгууллагын хамт олон "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө" уриатай нэгдэн нийлж, байшин барих бүх үйл ажиллагаанд хамтын хүчээр оролцсон аж. Ийнхүү хоёр дахь амины орон сууцныхаа түлхүүрийг тус газрын ажилтан Д.Үнэнбатад гардуулан өгсөн байна. 

Баярын үйл ажиллагаанд Цагдаагийн газрын удирдлага, хамт олон, "Хангамж групп" ХХК-ний  захирал Н.Батхүү болон Д.Үнэнбатын аав, ах, дүү, төрөл садангийнхан оролцжээ. 

Image may contain: one or more people and text

Мөн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас

"Бидний үйл ажиллагааг дэмжин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг гэр бүлийн 3 ам бүлийг өнө удаан жил амьдрах амины орон сууцыг барьж өгөхөд санхүүгийн бодит тусламж, дэмжлэг үзүүлсэн Хангамж группын хамт олон болон дотор тохижилтод санхүүгээр дэмжсэн  цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат, “Очир хурд” худалдааны төвийн захирал А.Гүнсэнсүрэн, “Говь хангай мебель” ХХК Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгч С.Батаа, Богд сумын иргэн Д.Батсуурь нартаа хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн #талархал илэрхийлье" гэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22