Dark Light
Нийгэм | 2020-12-25

А.Амбасэлмаа: Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлгийн хоёр ажилтнаас сэжигтэй тохиолдол илэрсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр

Өнөөдрийн батлагдсан 6 тохиолдол Халдвар судлалын үндэсний төвийн эмнэлгийн ажилчид ороогүй юм уу, тус төвд эмнэлгийн 2 ажилтнаас сэжигтэй тохиолдол илэрсэн учраас эм, эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй болсон гэх мэдээлэл өгөөд, үүдэндээ наалт наасан байсан. Бидний авсан мэдээллээр "Халдвар судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн 2 эмч халдвар авсан" гэх мэдээлэл байна. Хэрэв эмнэлгийн ажилчид халдвар авсан бол үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар мэдээлэл өгөөч? гэх сэтгүүлчийн асуултанд 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдвар судлалын үндэсний төвд 600 гаруй эмнэлгийн ажилтан ажилладаг. Тэдгээрээс 324 ажилтанд шинжилгээ урьдчилсан байдлаар хийхэд хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Тиймээс баталгаажих шинжилгээг хийж байна. Коронавирус илэрсэн тохиолдолд бид иргэддээ мэдээлэл өгнө" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22